“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон өнгөрсөн нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, орлогыг 3.6 дахин, нүүрс борлуулалтыг 3.9 дахин нэмэгдүүлж Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан гэдгээ сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Эрдэнэс таван толгой ХК-ийн Бүрэн эрхэт төлөөлөгчөөр ажилласан нэг жилийн ажлаа дүгнэн өгүүлжээ.
Жил гаруйн өмнө Засгийн газраас Эрдэнэс таван толгой ХК-д Бүрэн эрхэт төлөөлөгч томилох шийдвэрийг гаргаж байв. Монгол Улсын Засгийн газрын 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилж байлаа. 2022 оны 10 дугаар сарын 26 өдрөөс хэрэгжүүлж эхлэх тухай Засгийн газрын тогтоол "Эрдэнэс таван толгой" ХК-ийн орлогыг нэмэгдүүлэх, нүүрс олборлолт, ачаа тээврийг ил болгох гэх мэт 5 шаардлага бүхий тогтоолоор баталгаажиж байв.
Жилийн дараа БЭТ ажлаа дүгнэж, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид ажлаа хүлээлгэн өгч байна. Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал томилогдов. БЭТ-ийн ажлыг түүний багийн гишүүн болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргал. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.
Эрдэнэ таван толгой" ХК нь жилийн хугацаанд алдагдлаа арилгаж, орлогоо 3 дахин. нэмэгдүүлж, улсад 2,7 их наяд төгрөгийн татвар хуримтлуулав. 2023 оны эхний 10 сарын байдлаар 3 орчим их наяд төгрөгийн ашигтай ажиллаж буй тухай чих дэлслээ. Хэрэв энэ хэвээрээ үргэлжлэх юм бол оны төгсгөлд 4 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж мэднэ. Тийм бол жинхэнэ утгаараа хувьцаа эзэмшигч нарт ноогдол ашиг хуваах тухай Засгийн газрын тогтоол гарч болох юм. Энэ бол нэг жил БЭТ ажиллаж, үйл ажиллагааг нь ил болгож, нүүрсний хулгайчдаас нүүрсээ хамгаалж,_ хүртээх ёстой хэсэгт нь хүргэх гэж Засгийн газрын ажилласан гавьяа гэж болно. Үүнд мэдээж хэрэг гол үүрэг гүйцэтгэсэн хүн н БЭТ.