“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК шилэн болон шүүр ажиллагааны хэрэгжилтийн тайланг танилцуулав
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай тоотоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа газруудаас ирүүлсэн чиглэлийн дагуу Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн А/63 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, хөдөө аж ахуйг дэмжих сангийн 83 албан хаагчийг 7 чиглэлээр шалгаж, арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тайланг танилцууллаа.
Албан хаагчдыг ажиллагсдын мэргэжил мэргэшил нь тухайн ажлын байрны шаардлагыг хангаж томилогдсон эсэх, авлига албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн эсэх, өөрийн нэрээр дэмжлэг авсан, төлбөрийн үлдэгдэлтэй эсэх, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай заасан “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй байдалд шалгалт хийн зохих арга хэмжээг авч ажиллажээ.
Мөн “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК намрын ургацын буудайгаар өр, авлага барагдуулахаар хүнсний улаанбуудай 6038 тн буюу 6.3 тэрбум төгрөг, тэжээлийн буудай 1880 тн буюу 1.2 тэрбум төгрөгт авч ажилласан байна.
Өнөөдрийн байдлаар 21.9 тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг барагдуулснаас 19.6 тэрбумыг нь 2023 онд барагдуулжээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.