Эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч байгаа учраас энэ долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Ирээдүйн өв санг тусгаарлах хугацааг нэг жилээр нааш татаж, 2024 оны нэгдүгээр сарын 1 болголоо.
Өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв санд 2.8 их наяд төгрөгийн хуримтлал бий болоод байна.
Оны эцэс гэхэд 3.2 их наяд, 2024 онд 4.5 их наяд болно гэж Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.