Ангараг гараг дээр сансрын нисгэгчид ямар төрлийн хувцсыг өмсвөл тохиромжтой вэ, Ирээдүйд, Улаан гараг дээр очиж зорилгыг биелүүлэхийн тулд эрдэмтэд тэнд хэрхэн амьдрах талаар тооцоолох туршилт хийж байна. Рөүд Айленд дахь дизайны сургуулийн албан хаагчид болоод оюутнууд ангараг гарагийн дараагийн судалгааг хийхэд тохиромжтой хувцсыг бүтээж байгаа юм байна. Сансрын нисгэгч Андрей Стюарт, “Бид Ангараг гарагийн судалгааны зорилгодоо ашиглахын тулд энэ хувцсыг хийж байна. Энэ хувцас нь нисгэгчдийг зорилго, даалгавраа биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж хэлсэн байна. Энэ хүн Хавайн Сансрын судалгааны Аналог, загварчлалд ажиллаж байгаа ахлах инженер юм байна. Энэ судалгааны аналог, загварчлал бүтэн жилийн турш үргэлжлэх юм байна, мөн ирэх оны 8 дугаар сард дуусна. Жинхэнэ сансрын нисгэгчийн хувцсуудыг тэг таталцалтай орчинд ажиллахад зориулж хийсэн байна. Иймээс энэ хувцсууд нь маш хүнд юм байна. Бас нэг асуудал нь сансрын нисгэгчийн энэ хувцас нь маш өндөр үнэтэй байна. Сансрын нисгэгчийн хувцасны дизайнер, Майкл Лайе “НАСА-ийн хүмүүс жинхэнэ стандартад нийцсэн сансрын хувцастай болж чадахгүй л байна. Сансрын нисгэгчийн ориг хувцас нь олон сая долларын үнэтэй. Тиймээс бид нар боломжийн үнэтэй, бас шаардлагад нийцсэн хувцас хийхийг хичээж байна. Бидний одоо хийгээд байгаа энэ хувцасны материал, тоноглол нь барагцаагаар 10 мянган долларын үнэтэй” гэсэн байна.