“ХАС ТРАНС” ххк нь Цагдаагийн эрх бүхий албан хаагчийн шийдвэргүйгээр тээврийн хэрэгслийг зөөж, түр саатуулж байгаа талаар иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгаад, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь нотлогдсон тул тус компанитай байгуулсан гэрээг цуцалжээ.
Авто замын хөгжлийн газраас “Хас Транс” ХХК-д гэрээгээ цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдэлд “Танай компани нь тус газартай байгуулсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ”-ний 1.2, 1.4, 7.2 дахь заалтыг зөрчсөн, мөн танай талын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэдийн гомдлууд нь нотлогдож байгаа тул гэрээг цуцлах үндэслэл болж байна. Иймд танай компанитай байгуулсан гэрээг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж байгааг мэдэгдэж байна” гэсэн байна
Тээврийн хэрэгслийг түр шижлүүлэх, ачиж зөөвөрлөхдөө аж ахуйн нэгж нь заавал цагдаагийн зөвшөөрөл авах ёстой. Гэтэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч нар уг журмыг зөрчиж байгаа талаар иргэд байнга гомдлох болсон.
Зарим иргэний хэлж байгаагаар бол цагдаатай хувилдаж, тэр дүүргийн тийм цагдаа ач гэсэн гэх утгатай тайлбар өгдөг. гэтэл өнөөх цагдааг нь хайгаад үзэхээр тухайн цагт машин ачсан цэгээс хамаагүй хол явсан байдаг байна. Ийм зөрчлийг мэдсэн даруйдаа иргэд холбогдох байгууллагад нь мэдэгдэж зохих хариуцлагыг аж ахуйн нэгж болон цагдаатай тооцуулах хэрэгтэй юм. Ингэхгүй бол машин ачилтын компаниуд хэрээс хэтэрч хэтэрхий дээрэнгүй загнаж байгааг олон иргэн шүүмжлэх болсон билээ.