Улиастайн гол дээрх 97.3 метр гүүрийн зорчих хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд "Гачууртын авто замаас шар хадны эцсийн буудал хүртэлх 4.27 км авто зам, Улиастайн гол дээрх 97.3 у/м гүүр"-ийн барилга угсралтын ажил 90 хувьтай байна.
Тодруулбал, энэ онд батлагдсан график төлөвлөгөөний дагуу гүүрийн барилгын ажил хийгдсэн.
Цахилгаан дамжуулахын 110 мянган кВт-ийн өндөр хүчдэлийн агаарын 107, 108 дугаар шугамын тулгуурыг анкер тулгуур болгон өөрчлөх угсралтын ажлыг "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ" ТӨХК хийж гүйцэтгэсэн.
2024 оны хоёрдугаар улиралд /дулааны улиралд/ гүүртэй нийлэх хэсгийн асфальтбетон хучилтын ажил, болон бусад ажлын дуусгаж байнгын ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.
Улиастайн гол хөлдөөгүй энэ цаг үед иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар нээгээд байна гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.