ЗАМ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН ЯАМНЫ САЙД С.БЯМБАЦОГТ ТАВЬТИРГҮЙ ҮГ, ЁС БУС ЗЭРЛЭГ БАЛМАД ҮЙЛДЭЛ ГАРГАЖЭЭ

ЗАМ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН ЯАМНЫ САЙД С.БЯМБАЦОГТ ТАВЬТИРГҮЙ ҮГ, ЁС БУС ЗЭРЛЭГ БАЛМАД ҮЙЛДЭЛ ГАРГАЖЭЭ

БҮСИЙН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ХОЛБОЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ “ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ 2023” ОЛОН УЛСЫН ФОРУМ, Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Энэ форум нь Монгол улсаар дамжих Ази, Европыг холбосон ачаа тээврийн урсгалыг сайжруулж, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхээр ТРАНЗИТ-МОНГОЛ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой байсан боловч, Зам тээвэр хөгжлийн яамны сайд С.Бямбацогтын тавьтиргүй үг, ёс бус зэрлэг балмад үйлдэл нь Монгол, ОХУ хоорондын найрамдалт харилцаанд сэв суулгаж, харин ч транзит тээвэр ачаа урсгалыг гацаахаар болгожээ. Энэ явдал 10 дугаар сарын 9 нд болсон байна. Тус форумд зориулсан хүлээн авалтад ирсэн Монгол-Оросын хувь нийлсэн нийгэмлэгийн УБТЗын төлөөлөгчид, мэргэжилтнүүдийг “оросын тагнуулууд” гэж орилон чичилж, УБТЗ оростой хамтарсан компани болохоор хэзээ ч хөгжихгүй, хамгийн хоцрогдсон газар, оростой нийлсэн орон хэзээч хөгждөггүй гэж хашгачиж ёстой олныг алмайруулав. Ази Европын төмөр замын компаниуд, олон улсын тээвэр, хөгжлийн асуудал эрхэлсэн 20 гаруй байгууллагуудын зочид төлөөлөгчид, Монгол улсын ЗТХЯамны сайдын энэ үг үйлдлийг цочирдон зураг авцгаажээ. Улмаар С.Бямбацогт сайд форумын оролцогч УБТЗ- ын удирдах ажилтан нэгнийг түмэн олны нүдэн дээр улаан нүүрэн дундуур нь хүчтэй цохиж танхайрчээ. Түүний энэ үг, хийсэн үйлдлээс шалтгаалан Монгол улсаар дамжин Европ руу, Европоос Монголоор дамжих транзит тээвэр төдийгүй, өвлийн жавар чангарч буй энэ үед шатахуун болон тослох материалуудын тээвэрлэлт тодорхойгүй хугацаагаар саатаж магадгүй болоод байна.

tsahimtv.mn