Энэ долоо хоногт буюу 2023 оны 11-р сарын 20-27-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ялангуяа говийн болон зүүн аймгуудын нутгаар арваннэгдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд цаг агаар муу байх нь. Тухайлбал, маргааш ихэнх нутгаар, мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө зүүн аймгуудад ахиу цас орно гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтийн зарим суманд цас ахиу орж зарим газраар 9-12 см хүрч болзошгүй байна. Энэ үеэр хүйтний эрч чангарч шөнөдөө -18-20 хэм, уулархаг нутгуудаас гадна Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар шөнөдөө 28-30 хэмд хүрч хүйтэрнэ.
Мөн салхины хурд зарим газраар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын орчимд өдөртөө 20-24, шөнөдөө 30-32 хэм хүрч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Лхагва гарагаас бүх нутагт хүйтний эрч чангарна. Харин өнөөдөр Булган, Сэлэнгийн зарим хэсэгт, Завханы хойд сумдын нутгаар цас орно.
Эх сурвалж: гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар