БНХАУ-ЫН “ХАНЖОУ-2022” АЗИЙН IV ПАРА НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ, ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

БНХАУ-ЫН “ХАНЖОУ-2022” АЗИЙН IV ПАРА НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ, ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Ханжоу-2022” Азийн IV пара наадамд манай улсын тамирчид 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 20 дугаар байрт жагссан амжилт гаргасан билээ. Амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдыг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэргүүтэй яамны удирдлагууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн тэргүүтэй агентлагийн газрын дарга нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
-Жүдо бөхийн төрөлд ОУХМ Б.Баттөгс хүрэл медаль;
-Жүдо бөхийн төрөлд ОУХМ Л.Туруунаа хүрэл медаль;
-Пара хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд ОУХМ Ц.Баттулга хүрэл медаль;
-Таеквондогийн төрөлд ОУХМ У.Сүрэнжав мөнгөн медаль;
-Пара хөнгөн атлетикийн зээрэнцгийн төрөлд ОУХМ Д.Саруултөгс мөнгөн медаль;
-Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд МУХБ, МУГТ Э.Содномпилжээ 245 кг-ыг шахсанаар мөнгөн медаль;
-Таеквондогийн төрөлд МУГТ Г.Болор-Эрдэнэ аваргын алтан медаль;
-Жүдо бөхийн төрөлд ОУХМ Д.Ганбат алтан медаль тус тус хүртлээ.