Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээлээ

Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээлээ

Олон улс, улсын чанартай А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд цас хайлуулах бодис цацаж, авто зам дагуу үзлэг хийж, хөдөлгөөнийг 2023 оны 11 сарын 22-ны 9:00 цагт нээлээ.

Халтиргаа гулгаа үүссэн хэсгүүд дээр цас хайлуулах бодис цацах ажил хийж байна.

Иргэд, зорчигч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган зорчино уу гэж “Дундговь авто зам” ХХК-иас мэдээллээ.