Малын мах, загасны мах, элэг, өндөгний шар, цөцгий, бяслаг, сүү, шар, улбар шар, тод улаан жимс эсвэл лууван, тарвас, улаан лооль, бэрсүүт жүрж, хулуу зэрэг хүнсний ногоонд А аминдэмийн агууламж бусад хүнсний бүтээгдэхүүнээс илүү байдаг.
А аминдэм нь өсөлт, нөхөн үржихүй, хараа, ясны хөгжил, дархлааны системд зайлшгүй шаардлагатай. Хэрвээ дутагдвал харанхуйд харах чадвар алдагдах, нүдний эвэрлэг бүрхэвч хуурайших, биеийн эсэргүүцэл сулрах зэрэг сөрөг нөлөөтэй.