Энэ сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн нутгийн өмнөд хэсгээр 5-6 мм нойтон цас оржээ

Энэ сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн нутгийн өмнөд хэсгээр 5-6 мм нойтон цас оржээ

2023 оны арваннэгдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө ажиглагдсан цаг агаарын аюултай үзэгдлийн тоймыг хүргэж байна.

Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн нутгийн өмнөд хэсгээр 5.0 мм, Дорноговь аймгийн нутгийн баруун хэсгээр 6.0 мм цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Арваннэгдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн нутгийн өмнөд хэсгээр 5.0-6.0 мм нойтон цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Өмнөговь аймгийн нутгийн зүүн хэсгээр 0.4-2.0 мм цас орж, салхины хурд секундэд 10-14 метр, цасан шуурга 01:23-02:58 минут үргэлжлэн шуурсан байна.