Зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж байна

Зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж байна

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаар цас үргэлжлэн орж байна.

Өдөртөө Дундговь, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар салхи ширүүснэ.

Шөнөдөө ихэнх нутгаар хүйтний эрч чангарч уулархаг бүс нутагт шөнөдөө -30-32 хэм хүрч хүйтэн хонох нь.

Зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч арваннэгдүгээр сарын 26 хүртэл сулрахгүй бөгөөд ирэх даваа гарагаас бага зэрэг сулрах төлөвтэй байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.