Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас малдаа яваад цасанд төөрсөн, сураггүй болсон дуудлага, мэдээллийн тоо нэмэгдэж байна.
Онцгой байдлын байгууллагад арваннэгдүгээр сарын 22-ны 23:30 цагийн байдлаар 122 удаагийн дуудлагаар 192 хүн төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдсэн.
Эдгээр иргэдээс 126-г эсэн мэнд олж, 66 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: ОБЕГ