УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймгуудын удирдлагуудтай цахимаар хуралдаж, шууд удирдлагаар ханган ажиллаж байна.
Арваннэгдүгээр сарын 23-ны 04:00 цагийн байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас малдаа яваад цасанд төөрсөн, сураггүй болсон нийт 162 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс нийт 306 хүн төөрсөн, сураггүй болсон байна.
Одоогийн байдлаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран 242 хүнийг эсэн мэнд олсон бөгөөд, 64 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан эрлийн үйл ажиллагааг эрчимжүүлэн шаардлагатай техник хэрэгсэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах, цаашид өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор малчид, иргэдийг бэлэн байдлын цүнх бэлдэж, шаардлагатай тохиолдолд бэлэн байдлаа хангахад сургах чиглэлээр зөвлөмж даалгавар өглөө.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба