Замын хөдөлгөөнд оролцох үедээ зүй бус үйлдэл гаргаж танхайрсан иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Замын хөдөлгөөнд оролцох үедээ зүй бус үйлдэл гаргаж танхайрсан иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн урд замд иргэн "Б" нь автомашинтай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, түр зогсохыг хориглосон газар зогсолт хийж, шаардлага тавьсан иргэнд салаавч өгөх зэргээр зүй бус үйлдэл гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгджээ.

Иргэн "Б"-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.8 дахь заалтыг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөг торгох арга хэмжээ авчээ.

Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс бусдад салаавч гаргаж танхайрсан үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Хэрхэн шийдвэрлэснийг хууль журмын хүрээнд эргэн мэдээлэх болно гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.