Зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг илрүүллээ
Экологийн цагдаагийн албанаас химийн бодис ашигладаг байж болзошгүй зарим иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн шалгалтыг энэ оны 11 дүгээр сард зохион байгуулж, зохих зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явууллаа.
Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвд алт, мөнгөний дарханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын болон гадаадын иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор аюултай “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д бүртгэгдсэн давсны хүчил, хүхрийн хүчил, азотын хүчил зэрэг бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан үйлдэл нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлэн шийдвэрлэжээ.