Засгийн газар шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Шүүхийн данхар бүтцийг цэгцлэх зүйл заалт яваа. Үүнээс илүү сар гаруй ХЗДХ-ийн сайдын гарт тас атгаатай явсан уг хуульд Авлигын дагнасан шүүх байгуулах тухай юм.
Засгийн газрын хуралдаанаар ярьж, УИХ-д өргөн мэдүүлж буй уг төслийг Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй зөвшилцөөд шийдсэн асуудал. Тэгэхээр одоо гишүүдийн гарт шийдвэр нь ирж байна.
Авлигын дагнасан шүүх байгуулахын гол ач холбогдол нь анхан шатны шүүхээр явахгүй. Шууд давж заалдах шатны шүүхээр шийднэ. Хорь,гучин тэрбум төгрөг төрөөс авчаад тав, арван саяаар торгуулдаг буруу жишгийг халах юм. Нэг үгээр бол албан тушаалтны хэрэг анхан шатанд сунжирдаг, замхадаг асуудлыг шийдэх гарц гэж Засгийн газар үзсэн бололтой. Давахаас шууд Дээд шүүхийн эрүүгийн танхимаар хэлэлцэх гэх мэт шийдвэр түргэн гарах боломжийг нээж өгөх юм.
Хөгжлийн банк, Нүүрсний хулгайн хэрэг өнөөдөр анхан шатны шүүх дээр сунжирч буй. Цаашид хэр удаан үргэлжлэх нь ч ойлгомжгүй байгаа. Иймд энэ асуудлыг л шийднэ. Нөгөө талдаа авлига, албан тушаалын хэрэгт хөнгөн ял өгдөг шүүх тогтолцоог хална гэж Засгийн газар үзжээ